“Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болголоо

2017 оны 01-р сарын 17 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Untitled-4_700

“-Та нар ганц ганцаар салбал нижээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно” гэсэн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисан сургаалыг дээдэлсэн хүндэтгэлийн хөшөө Дархан хотын төв талбайд 2015 онд сүндэрлэсэн.

 Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн Дархан хотноо хийсэн уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн намаас “Алангуа эхийн сургааль” хөшөөний загварыг нэр дэвшигчдэд дурсгал болгон хадгалууллаа. Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл болсон намын даргын сонгууль, эв нэгдлийн буухианд оролцож байгаа нэр дэвшигчдийг хаана ч очсон намынх нь гишүүд дэмжигчид эв нэгдэлтэй байхыг хүсэж байгаа юм.

 

М.Гэрэлтуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх