Махны ченжтэй үгсэн, тохирч хулгайн мах нийлүүлж байжээ

2017 оны 01-р сарын 17 өдөр, 12 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
112660

Хэнтий аймаг малын тоогоороо улсдаа зургадугаарт бичигддэг. Үүнийгээ дагаад мал махны хулгайн гэмт хэрэг ихээр гардаг байна. Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө малын хулгайн гэмт хэрэг хоёр удаа гарсныг хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид илрүүлсэн байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн Б, иргэн Н нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, мал махны ченж иргэн А, иргэн Э нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3-р багийн “Хавцал” гэх газраас бусдын нэг тооны эр үхрийг хулгайлсан гэмт хэрэг гарсныг цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид илрүүлж саатуулаад шалгаж байна.

Сэжигтэнүүд мал махны ченжүүдтэй урьдчилан тохиролцож, шөнийн цагаар, бусдад сэжиг төрүүлэхгүй, жижиг оврын суудлын авто машин ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байна. Иймд малчид та бүхэн малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, зүсмийн карт хөтлөхөөс гадна бод малдаа GPS төхөөрөмж ашиглахыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

112661

112662

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zozzozochinchinohininzohinohinchin
     (103.26.193.***)
    2017/01/19 22:15

    ene hulgaich nariig yund ni hairlaad huuriig ni nuugaad baigaa yum be nuuriig ni ard tumend haruulj nudnii bulai bolgoh heregtei sh dee

    (0) (0)