Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн хугацаанд 30 хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мэс засалд орсон хүмүүс 20, 21 дэх хоногтоо хагалгааны дараах эмчилгээ хийлгэж бие нь сайжирч байсан билээ.
Тэгвэл өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах 31дэх хагалгаа 16 цаг үргэлжлэн амжилттай боллоо.
С.Атарцэцэг