Нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар болсон талаар БСШУСЯ өнөөдөр /2017.01.17/ мэдээллээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах тул томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү ЕБС-ийн сурагчдын амралтыг сунгахаар шийдвэрлэв.
Хэвлэлийн бага хуралд БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулан нар оролцлоо.
Түүнчлэн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар БСШУСЯ-нд хандаж хүсэлт гаргажээ. Энэ дагуу БСШУС-ын сайд дээрх хоёр аймгийн сурагчдын амралтыг мөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
Сурагчдын амралтыг сунгах шийдвэртэй холбогдуулан ойрын хугацаанд дагалдах зохицуулалтыг хийхийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгов.
ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО