МУЭ-ийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.
Тус үзэсгэлэн өнөөдөр буюу 01 дүгээр сарын 17-нд Төрийн ордонд нээгдэх юм байна.
Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлийг толилуулах аж.
Ихэвчлэн байгалийн зургийг зурдаг М.Ган-Очир Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгсчээ. Тэрбээр, БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан авьяаслаг, ирээдүйтэй зураач юм.