-Аргын тооллын 1 сарын 17. Мягмар (Ангараг) гараг / 2017/
-Билгийн тооллын 20, хөх луу, суудал ус, мэнгэ 3 хөх, харцага-11 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:29.
-Өдрийн сайн цаг: бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ бүү засуул. Билгийн өдөр муу болой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч Д.Цогтбаатар