Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан тушаалын дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Хотын даргын энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдлүүд ТҮЦ эрхлэгчдийн зүгээс удаа дараа гаргасан ч ТҮЦ-үүдийг ачиж, газар чөлөөлөх ажил үргэлжилсээр байгаа юм.
Худалдаа эрхлэгчид “Бид банкны зээлээр ТҮЦ-үүдийг авсан, амьдралаа залгуулах гол эх үүсвэрийг устгаж байна” хэмээн хэлж байгаа юм.
Сүүлийн үед ТҮЦ-үүдийг эзэн нь байхгүй хойгуур шөнийн цагаар заримдаа эзэнтэй нь хамт ачлаа гэхчилэн ар араасаа мэдээлэл хийсэн ч тодорхой зөвшилцөлд хүрээгүй аж. Тэд яг одоо төв талбайд жагсаж байна.
С.Атарцэцэг
jagsah n zub sh dee olon hyn hohirloo hynii ami ersbel yaj hariutslagiig n hyleeh yum boloo
ЗӨВ ШҮҮ