Онгоцны ослоос амьд үлдсэн нэг хүн эмнэлэгт очоод амьсгал хураажээ

2017 оны 01-р сарын 16 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3564038b3550cc754603333ddc85edd76cc57b6a

Кыргызстаны нийслэл Бишкек хотын ойролцоо “Turkish Airline”-ийн TK6491 ачааны нисэх онгоц осолдсон тухай мэдээлсэн. Ослоос 20 хүн нас барж, онгоцны багийн нэг гишүүн амьд үлдсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр нас барагсдын тоо 32 болж нэмэгджээ. Тэдгээрийн дотор бага насны зургаан хүүхэд болон онгоцны багийн дөрвөн гишүүн байсан гэх мэдээлэл байна. Мөн нэг хүн амьд үлдсэн байсан ч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа биеийн байдал нь муудсанаар нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

TK6431 онгоц Хонконг-Бишкек-Истанбул чиглэлд нисч байсан бөгөөд Бишкекийн онгоцны буудлаас 1.5-2 километрийн зайд буюу газардахаасаа хэдхэн минутын өмнө осолдсон тухай Кыргызстаны Зам тээврийн яамнаас мэдээлсэн байна. Осол гарах үеэр ойр хавийн нийт 32 орон сууц, байшин барилга сүйдэж нурсан тул галаас аврах, аврах багийнхан ослын газар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Уг явдалтай холбоотойгоор Кыргызстаны нисэх буудлаас хөөрөх байсан болон уг буудалд газардах байсан бүх нислэгийг цуцалжээ.

C2Q62bgXgAAVMV3

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх