ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаан өдрийн турш үргэлжилсний эцэст өнөөдөр өндөрлөлөө.
Спортын төв ордонд болсон УАШТ-д 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Энэ жилийн улсын аваргад эрэгтэйчүүдийн 60 кг-ын тулаанууд хамгийн их анхаарал татаж байсан юм. Учир нь энэ жинд “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн Э.Цэндбаатар нарын шилдэг тамирчид багтсан юм.
Тэдний хувьд учраа бүрээ ялсаар шигшээ тулаанд шалгараад байсан бөгөөд өнөөдөр болсон шийдвэрлэх тоглолтод шүүгчдийн саналаар Э.Цэндбаатар 3:2 онооны харьцаагаар ялалт байгуулж, улсын аварга цолыг хүртлээ.
Тоглолтын үеэр тамирчдын хөмсөг задарснаар эмчийн тусламжийг 4-5 удаа авсан юм.
С.Атарцэцэг