Алтны уурхайд хоёр хүн амиа алджээ

2017 оны 01-р сарын 16 өдөр, 13 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mongolia-005

Гар аргаар алт олборлодог хүмүүс буюу бидний нэрлэдгээр “Нинжа” гэх тодотголтой хүмүүс сүүлийн жилүүдэд золгүй байдлаар амиа алдах нь нэмэгдсээр байна.

Тухайлбал:Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн өнгөрсөн баасан гарагт амиа алдсан байна. Тодруулбал, Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч  амиа алджээ.

Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Одоо Архангай аймгийн Онцгой байдлын 10 гаруй алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачид долоон метр гүн, таван метр өргөн нүх ухсан байсан гэнэ. Гэтэл гэнэт ухсан нүхний хананаас ус олгойдож, эхэлсэн гэнэ.

Цооногийн гүнд хад чулуу нурсан байж болзошгүй байгаа ба нуурын мөсийг хагалж, усыг шавхасны эцэст талийгаачдын цогцсыг гаргах боломжтой хэмээн Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх