Б.Ялгуун саяхан Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцжээ. Тус цуглуулгийн зургууд “Vogue” сэтгүүлийн вэбсайтад нийтлэгдсэн байна.
“Marco de Vincenzo” нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд богино хугацаанд өөрийгөө таниулж, загварын салбарт байр сууриа эзэлж чадсан шинэ эриний амжилттай, залуу брэнд юм.
Загвар зохион бүтээгч Марко “Pre-fall 2017” улиралд зориулж худалдан авагчдынхаа өдөр тутмын хувцаслалтын хэрэгцээг хангах зорилгоор судалтай хээтэй богино өмд, нөхөөсөн халаастай мөрөвчтэй даашинз, люрекс материалын оруулгатай свитер цамц гэх зэрэг энгийн атлаа чамин загварууд урласан байна.
С.Атарцэцэг