Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нар 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор үр дүнгийн гэрээ байгууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр дүнгийн гэрээний биелэлт чиглэх юм.
Энэ үеэр 2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн салбар бүхэлдээ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилтыг дэвшүүлж байгааг салбарын сайд С.Бямбацогт онцоллоо. Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд улам бүр ойртож, онлайн болон орчин цагийн мэдээллийн технологийн үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар болгох, архив, бүртгэл, оюуны өмч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын мэдээллийн санг илүү нээлттэй болгох зэргээр эрх зүйн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.