Парис, Брюссельд болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Твиттерийг шүүхэд өгсөн талаар “Belga” агентлаг мэдээлснийг “АиФ” уламжлав. Тэд тус сүлжээнийхнийг Америкийн терроризмтэй тэмцэх хуулийг зөрчиж, террористуудад холбоо харилцааны хамгийн хүчирхэг хэрэгслээрээ тусалсан хэмээн буруутгаж байгаа аж.
Өмнө нь олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүк болон Твиттерийнхнийг мөн терроризмыг сурталчилсан хэмээн буруутган шүүхэд хандсан нь одоо хэлэлцэх шатандаа яваа юм байна. Өнгөрсөн онд Твиттерийн удирдлагууд терроризм сурталчиллаа гэж үзэн, хэрэглэгчдийнхээ нийт 360 мянган жиргээг устгаж байснаа мэдэгдсэн билээ.
С.Атарцэцэг