Хутгаар зэвсэглэсэн этгээдүүд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо буюу 13 дугаар хороололд үйл ажиллагаа явууулдаг барьцаалан зээлдүүлэх газрыг энэ сарын 10-ны орой дээрэмдсэн хэрэг гарчээ.
Зэвсэгт этгээдүүд тэнд ажиллаж байсан 30 настай Г гэх эмэгтэйг сүрдүүлж сандалтай нь хүлээд 1.1 сая төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг нийт 15 сая төгрөгтэй дүйцэхүйц хохирол учруулсан байна.
Тэдний дүрс хяналтын камерт бичигдсэн бөгөөд хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шуурхай ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г, Ц нарын гурван хүн үйлдсэнийг тогтоон хоёрыг нь саатуулж, нөгөөг нь эрэн сурвалжилж байгаа аж.
С.Атарцэцэг