Арав гаран жилийн түүхтэй “Киви” хамтлаг тараагүй ч Укагийн ганцаарчилсан уран бүтээлүүд хүмүүст илүү хүрч байгаа.
Тэрээр “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаа клипжүүлж, монгол дээл, алчуур зангидаж, нүдний шил зүүсэн төрхийг “Ука стиль” хэмээн нэрлэх болсон. Энэ шинэ жилээр Ука стиль их дэлгэрч гурван настай балчираас 80 настай буурлууд хүртэл Укагийн стилийн өнгө загвартай алчуур, нүдний шил хослуулан гоёх болсон.
Тэгвэл энэ стилийг Ука анх санаачлаагүй нь ил боллоо. Японы Окинова мужийн “ KBG84” нэртэй хамтлаг энэ загвараар хувцасладаг юм байна. Онцлог нь энэ хамтлагт элсэх насны доод хязгаар нь 80 гэнэ.
Ука Японы өндөр настнуудын хувцаслалтаас санаа авч үндэсний дээлээрээ гангарсан бөгөөд орчин үеийн хэв маяг оруулсан нь хүн бүхэнд таалагдаад байгаа юм.
С.Атарцэцэг