Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй “ Алтан Овоо-Саппоро-10 дугаар хороолол” “Ч62” чиглэлд өнөөдөр нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гараад байна.
“Ч62” маршрут нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарчээ. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээг огт авч чаддагүй байсан 26 дугаар хорооны иргэд төдийгүй 2.3.20.18 хорооны иргэд ч үйлчлүүлэх юм байна.