Та бүхэнд биеэ зовоолтгүй турах хэдэн энгийн аргуудыг зөвлье. Юуны өмнө бага идэх хэрэгтэй. Хоолоо сойж, дур хүслээ хязгаарлан өөрийгөө ядраалгүй турахын тулд бага зэрэг зажлууртай хоол идэхийн зэрэгцээ хоолоо аль болох яарч сандралгүй зажилж идээрэй. Харин идэх дур сонирхлоо бууруулья гэвэл хатуу ааруул хүлх.
Хэрэв та хоолоо хэт сойж олон цагаар өлөн байх нь эцэстээ тэвчээр барагдаж их идэхэд хүргэн хөдөлмөр тань талаар болох вий. Иймээс бага багаар илчлэг, калори багатай хүнс хэрэглэж өлсөхгүй байх хэрэгтэй.Байцаа ногоотой шөл байнга идвэл аяндаа турж эхэлдэг. Мөн шингэн зүйл их ууж, халуун ногоо сайн ид. Учир нь бүх төрлийн халуун ногоо нь бодисын солилцоог сайжруулдаг байна. Халуун ногоотой хоол идсэнээс хөлс ихээр ялгарвал санаа зоволтгүй. Таны илүүдэл өөх тосыг хайлуулж байгаагийн илрэл юм.
С.Атарцэцэг