Малын цэцэг өвчин гараад сар гаруй болж байна. Энэ хугацаанд 2040 орчим малыг устгалд оруулж булсан бөгөөд вакцин ирсэн даруйд вакцинжуулалтад гарсан байна. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Могод, Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант сумдын 384 өрхийн 2248 малыг урьдчилсан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Могод суманд шинээр өвчин гаралт зогссон, харин Гурванбилэг суманд бага хэмжээгээр гарсаар байгаа тул хорио цээрийн дэглэм тогтоосон хэвээр байна. Малын вакцинжуулалтад сум бүрээс малын эмч, туслах хүн, сумын онцгой комиссын төлөөлөгч, ОБГ-ын ажлын хэсэг, цэргийн дүйцүүлэх албаны иргэд ажиллаж байна.
С.Атарцэцэг