Төрийн өндөр албан тушаалтан, СЗХ-ны дэд дарга архины гүн хордлогонд оржээ

2017 оны 01-р сарын 11 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tur

МАН-ын халаа сэлгээ, томилгоотой холбоотой асуудлууд ар араасаа асуудал дагуулсаар байна. Хүүхэд нь хар тамхины хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын туслахаар ажиллаж байсан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар саяхан томилогдсон О.Батбилэг гэгч архины гүн хордлогонд орж эмнэлэгт хүргэгджээ. Хамаг бие нь татаж, муригнасан хэрнээ хэд хэдэн машинтай олон хүн дагуулан очиж, эмч, эмнэлгийн ажилтнуудыг элдвээр загнан, эгээ л төрийн тэргүүн аятай аашилжээ.

Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хүн гэгддэг тэр сонгуулийн үеэр хууль зөрчин хэл аманд орж байсан нэгэн. Хаа явсан газраа хууль зөрчдөг, ууж согтуурдгийг нь хүмүүс тэр бүр анддаггүй юм билээ. Төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд томилж байгаа хүмүүсийнхээ ёс зүйг Төрийн албаны зөвлөл анхаарах цаг нэгэнт болжээ. Монголчууд “Төр ариун байг” гэж шүтэж сүсэлдэг байтал хордлогод ортлоо архинд донтсон хүмүүсээр сандал суудлыг дүүргэх нь МАН-ын ямар бодлого юм бол?

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх