Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрэм хийдэг байжээ

2017 оны 01-р сарын 10 өдөр, 18 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3bec93d2036de4746ca690f11c74d1470e809e8a

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрэм, тонуул хийдэг байсныг Улаанаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид илрүүлжээ.

Тодруулбал А, М, Е, Б нарын толгойлдог дөрвөн бүлэг байдаг бөгөөд насанд хүрээгүй 17 этгээд түүнд харьяалагддаг байна. Тэдгээр нь Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлийг дээрэмдэх мөн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс бэлэн мөнгө, гар утас, зөөврийн компьютер хулгайлсан зэрэг нийт 32 удаагийн гэмт хэрэг давтан үйлдсэн болохыг нь тогтоон шалгаж байгаа юм байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (202.21.106.***)
    2017/01/10 21:41

    Төрийн түшээд нь хулгайч болохоор хойч ирээдүй нь ийм л байдаг юм байна.

    (0) (0)