Грек дэх ОХУ-ын консулын газрын дарга гэртээ нас баржээ

2017 оны 01-р сарын 10 өдөр, 15 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
550762526_3969449

Грек дэх ОХУ-ын Консулын газрын дарга Андрей Маланин нь өнгөрсөн шөнө гэртээ нас барсан байсныг цагдаа нар олсон байна.

b58393262_3341732

 Тэрээр өчигдөр ажилдаа ирээгүй учир Консулын газрынхан түүний гар утас болон гэрийн утас руу олон удаа залгасан ч хариу өгөөгүй учир цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нар Маланины гэрт очиход тэрээр унтлагын өрөөндөө нас барсан байдалтай олдсон байна.

 Консулын газрын  дарга Андрей Маланин 55 настай байсан ба Афин хотын тусгай хамгаалалттай бүсэд ганцаараа амьдардаг байжээ. Цагдаа нар түүний гэрээс ямар нэг сэжигтэй зүйл илрүүлээгүй бөгөөд гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байжээ.Урьдчилсан байдлаар Андрей Маланинийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлтийг гаргаад байгаа юм байна.

112265

Афин хотын Цагдаагийн газраас “Бид энэхүү хэргийг нарийвчлан шалгах болно” хэмээн мэдэгдсэн байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх