Жил бүр уламжлал болон зохиогдох болсон “Өмдгүй өдөр” флэшмоб Лондон, Берлин хотноо өчигдөр боллоо. Хүмүүс өмдгүйгээр гудамжаар жагсан метроны буудал руу алхдаг юм.
Анх 2001 онд Нью-Йорк зохион байгуулагдсан “Өмдгүй өдөр”-т долоон хүн оролцож байсан бол, одоо 4000 гаруй залуу насны хүмүүс идэвхитэй оролцдог болжээ.
Европын ихэнх улсад дэлгэрээд байгаа бөгөөд Европын 60 гаруй хотод нэг өдөр өмд өмсөхгүй байх болсон.
Flashmob-ын санаа нь оролцогчид зөвхөн хүрэм, цув болон дотуур хувцастай олон нийтийн дунд гардаг бөгөөд өмд эсвэл юбка өмсөж болохгүй юм.
С.Атарцэцэг