10 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр буюу 01 дүгээр сарын 10-ны 09 цагаас Багшийн хөгжлийн ордонд эхэллээ. Энэхүү сургалтад сууснаар тухайн багшийн багшлах эрх сунгагдах бөгөөд нийслэлийн болон зарим аймгуудын бага ангийн 200 орчим багш өнөөдрийн сургалтад хамрагдах юм байна.