“Монгол охидын биеийг үнэлж байна” гэх ташаа мэдээлэл цацагджээ

2017 оны 01-р сарын 10 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ttt

Мэдээллийн зарим сайтад “Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Топ” тосгоны үйлдвэрт Монгол охидын биеийг үнэлж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, дээрх мэдээлэл нь үндэслэлгүй мэдээлэл болохыг тогтоосон байна.

“Топ” тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс зогссон аж. Үйл ажиллагаа явуулж байх үед нь тус үйлдвэрт Монгол Улсад ажиллах хүчээр орж ирсэн БНХАУ-ын долоон иргэн ажилладаг байжээ.

Дээрх мэдээлэлд дурдсан үйл явдлын талаар үйлдвэрт ажиллаж байсан Монгол иргэдээс асууж тодруулахад тийм асуудал гарч байгаагүй гэдгийг ярьсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх