Золгүй байдлаар хоёр настай хүүхэд амиа алджээ

2017 оны 01-р сарын 10 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
be2ddc60c312cdd82215bcf67c1882b1

Золгүй байдлаар амиа алдах хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж, хайхрамжгүй ханддагаас болж ахин нэг хүүхэд амиа алдлаа.

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хүүхдийн амь нас хохирсон хэрэг гарсан байна. Хашаандаа тоглож байсан хоёр настай хүүхэд эцэг, эхээ машинд суухыг харад гүйж очсон байна. Машины хаалга татах үед аав, ээж нь анзааралгүй машинаа хөдөлгөн явснаас үүдэн хүүхэд унаж амиа алдсан харамсалтай  хэрэг гарчээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх