“Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ

2017 оны 01-р сарын 10 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
horih

Цагдаагийн байгууллагын алба хаагчид “Доён” хочит У.Болдыг цагдан хорьжээ.

“Доён” хочит У.Болд, иргэн Т.Өлзийжаргалын хамт өнгөрөгч оны зургаадугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт галт зэвсгээр буудаж танхайрсан үйлдэлд тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хэргийн мөрдөн байцаалтын шатнаас У.Болд, Т.Өлзийжаргал нар нь оргон зайлсан ба улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсныг цагдаагийнхан саатуулсан байна.

Цагдаагийнхан хэд хоногийн өмнө “Доён” хочит У.Болдын ах Сэлэнгийн гэх хочтой У.Баатаржав, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан Гандан бороо хочит Ч.Батхуяг нарыг баривчлан шалгаж эхлээд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх