Мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа

2017 оны 01-р сарын 09 өдөр, 18 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
16972eff67f0a4301306825a47fa2a2f

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна. 

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлж байна.

Зэрлэг ан амьтанд бог малын мяпзан гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний ЗӨВЛӨМЖ

Монгол бөхөнгийн тоо толгой: Шинжлэх ухааны Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгаагаар 2014-2015 оны судалгаагаар 13500-14600 толгой тогтоогдсон байна.  Монгол Улсын Амьтны тухай хуулиар “Нэн ховор” амьтны зэрэглэлд багтана.

Байршил, тархац нутаг: Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороосНууруудын хөндийн элсэрхэг хээр талаар тархан нутагшиж байв. Харин сүүлийн жилүүдэд тоо толгой нь хорогдсоор Шаргын говь болон Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км кв багахан бэлчирт үлджээ.

Монгол бөхөнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан  дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.

1.Өвчин гарсан бэлчээрийн талбайд малын шилжилт хөдөлгөөнийг хориглох

2.Тухайн голомттой нутаг дэвсгэрт ажиллаж үхэж хорогдсон тухайн амьтны сэг зэмийг  цуглуулж ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”,  “Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн заавар” зэргийг баримтлан булж устгах

3.Тухайн газар нутгийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, тэмдэг, анхааруулах пайз, самбар босгож, хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллах

4.Хорио цээрийн хяналтыг чангатгах, орон нутгийн холбоо болон харилцан шуурхай мэдээлэл солилцох ажлыг сайжруулах

5.Хорио цээр тогтоосон газар нутгийг газрын мэдээллийн санд оруулж иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах,

6.Халдварт өвчин гарсныг далимдуулан хууль бусаар хулгайн ан хийх, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх

8.Малчид хээр хөдөө үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх

9.Хорио цээрийн үед ажиллахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж аваар ослоос урьдчилан сэргийлэх.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Janesa
     (188.143.23.***)
    2017/01/20 10:33

    Thanks for the sensible creuiqti. Me and my neighbor were just preparing to do some research on this. We got a grab a book from our local library but I think I learned more from this post. I am very glad to see such great info being shared freely out there.

    (0) (0)