“NOMADS FASHION 2016” олон улсын онлайн уралдааны ялагч тодорлоо

2017 оны 01-р сарын 09 өдөр, 10 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7

Олон улсын онлайн “NOMADS FASHION 2016” загварын уралдаан 12 сард болж, дүнгээ гаргажээ.

Тус уралдаанд мэргэжлийн болон мэргэжлийн бус загвар өмсөгчид хийгээд загварын ертөнцтэй амьдралаа холбосон хүмүүс оролцдог уламжлалтай. Торуулбал,

  • Загвар зохион бүтээгч,
  • Тайзны загвар өмсөгч,
  • Фото загвар өмсөгч,
  • Тайзны хүүхэд загвар өмсөгч,
  • Загварын гэрэл зурагч,
  • Загварын film maker,
  • Үсчин,
  • Нүүр будагч гэх мэт.

Уралдааны ялагчид нь  2017 оны 4 дүгээр сард Ром хотод болох “ROMA FASHION WEEK 2017” олон улсын загварын уралдаанд оролцох эрх авч, дэлхийн загварын ерөтнцийн төв болох Итали улсад өөрийн ур чадвараа таниулах, цаашдаа өсөн дэвжих томоохон боломж нээгддэг юм.

Н.Гэрэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх