Нэгэн дээвэр дор амьдардаг нэгнээ л илүү их хайрлаарай

2017 оны 01-р сарын 07 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hair

Энэ орчлон дээр хүмүүс бид найз нөхөд, танил ,танихгүй хүмүүстэй,бас хайрласан, дурласан, шохоорхсон нэгэнтэйгээ ярих гэж ойлголцох гэж маш их цаг хугацааг зориулдаг.

Харин аав, ээж, ах дүүс, үр хүүхэдтэйгээ ойлголцохын төлөө хичнээн нь тэр их чармайлт цаг хугацаа, сэтгэлээ зориулдаг бол.

Яг үнэндээ хэнд чи тэр их сэтгэл, үнэт цагаа зориулах ёстой гэж боддог бол.

Эхнэр ,нөхөр ,ээж аав, үр хүүхэдтэйгээ та утсаар ярихдаа төвөгшөөж байдаг бол таны галт тэргэнд аль хэдийн саатал доголдол гарчихсан гэсэн үг.
Хэнтэй ч ярьж байсан эхнэр ,нөхөр ,ээж аавынхаа утасны дуудлагийг хамгийн түрүүнд авдаг бол та хамгийн жаргалтай хүн гэдэгтээ эргэлзэх ч хэрэггүй.
Тэдэнтэйгээ баярлан хөөрч ярьдаг бол найз минь чи үнэхээр аз жаргалын алтан түлхүүрийг гартаа атгажээ .

Тэр сайхан аз жаргалын түлхүүрээр онгойлгосон хаалгаараа ойр дотныхоо олон хүний хамт баяр цэнгэлтэй амьдарч байгаад тань танд баяр хүргэе ээ.

Тийм сайхан жаргалыг амандаа ус балгагсад, хүнтэй үл ярилцагсад, бусдыг төвөгшөөж өөрийгөө ихэд бодогсод хэзээ ч хүртэж амсаж чаддаггүй юм.

Ээж, аав, сайн эхнэр, нөхөр, сайхан үр хүүхэд санаан зоргоор эргээд олддог ч эд биш. Дээлэн дотор, нэг дээвэр дор амьдардаг нэгэндээ л илүү илүү их хайраа, цагаа, анхаарлаа зориулаарай.

Найз нөхөд , шохоорхол, таних танихгүй улс ирж л байдаг , буцаж л байдаг эд .

Хулганайн Тэргэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх