105 настай дугуйчин Дэлхийн дээд амжилт тогтоожээ

2017 оны 01-р сарын 06 өдөр, 14 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ac1948_frenchman_velo_x974

Францын дугуйчин 105 настай Роберт Маршан өөрийн насны ангилалд  дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрээр таван жилийн өмнө энэ ангилалд анх амжилт гаргаж байжээ. Р.Маршан “ Би амжилт гаргахыг хүсээгүй, миний насны хүн дугуй унаж болдог гэдгийг л батлах гэсэн юм” гэжээ.

Тэрээр урт насалсан нууцаа жимс, ногоо хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдгээс гадна кофе бага хэрэглэж, мах бага иддэгтэй холбоотой гэж тайлбарласан юм. 1911 онд төрсөн тэрээр тэтгэвэрт гартлаа биеийн хүчний ажил эрхэлдэг байжээ.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх