Ирэх “бямба” гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2017 оны 01-р сарын 05 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу бямба гаригт бүх нийтээр ажиллах юм. Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн НИТХ-ын тогтоолоор автомашины улсын дугаарын хязгаарлалтыг амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж байхаар журамласан байдаг. Тэгвэл энэ бямба гарагийг ажлын өдөрт шилжүүлсэн ч автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ажээ.

mashinn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.57.92..***)
    2017/01/05 19:23

    БОЛЬЁ ОО

    (0) (0)