Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ.
Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 48 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух 49 настай, эрэгтэй О нар цаасан хайрцагт хийсэн приус автомашины 46 ширхэг хавтас толь авч явсныг илрүүлсэн байна.
Жолооч та бүхэн автомашинаа зориулалтын харуул хамгаалалт бүхий гарааш, камерын хяналт бүхий ил зогсоолд тавих, дохиолол суурилуулах, автомашины толиндоо улсын дугаараа шивүүлж болзошгүй гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөе. Төлбөртэй зогсоолд автомашинаа тавихдаа ч машин дотор ил харагдах эд зүйл, гар утас, цүнх, мөнгө төгрөг үнэт зүйлээ орхихгүй байхыг анхаараарай.
БЗД ХҮН БАЙНА МАНАЙ МАШИНИЙ ТОЛЬИЙГ ХУЛГААЧУУД АВСАН АРАЙ НААН ЧИН БАЙГАА БИШ БИЗ ОНЫ ӨМНӨ АЛДСАН БЗД 1-Р ХОРОО ИРГЭН БАЙНА