“Боож үхэх шахсан” ээж аавууд утааны эсрэг дахин жагсана

2017 оны 01-р сарын 05 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15857475_667202070118114_2118940238_o

Улаанбаатар хотын утааны эсрэг ээж, аавууд нэгдэн өнгөрсөн сард  төв талбайд жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалын үеэр хүмүүсээс цуглуулсан гарын үсгийг УИХ-ын өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгсөн байна. Тэгвэл жагсаал зохион байгуулагчид, Төрийн удирдлагуудыг цаг алдалгүй, даацтай арга хэмжээ авахгүй байна гэж үзсэн юм.

index

Өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалд оролцож чадаагүй ч цахим хэлбэрээр 6000 орчим хүн бөглөсөн аж. Мөн өмнөх жагсаалд 4000 орчим хүн оролцсон юм.

Аргаа барсан эцэг эхчүүд 1-р сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд дахин жагсахаар болсон бөгөөд утаанаас болж “боож үхэх шахаж байгаа хүн бүр нэгдээрэй” хэмээн уриалга гаргасан байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.11.***)
    2017/01/06 20:12

    uls turchid arga hemjee abahgui bol negdene

    (0) (0)