Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчид чуулж байна

2017 оны 01-р сарын 05 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15878045_1316844425024230_546107712_o

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран “Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинар”-ыг зохион байгуулж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд баасан гараг хүртэл/2017.01.06/ үргэлжлэх сургалтын зорилго нь салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бөгөөд орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулж буй юм. Бүх аймаг, нийслэл, дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн 150 гаруй хүн сургалтад хамрагдаж байна. Эдгээр өдрүүдэд орон нутагт бодлогын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулагч нарт хүн ам дундаа хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож зөвлөлдөх, шаардлагатай гарын авлагаар ханган ажиллана гэж семинарын зохион байгуулагчид хэлж байлаа.

Сургалт, семинарыг нээж ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар үг хэлсэн. Дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ “Бидний боловсруулж буй төслүүдэд анхан шатанд ажиллаж буй та бүхнийхээ саналыг сонсох, тусгах нь чухал шүү” гэдгийг онцолж байлаа. Харин О.Алтансүх дарга хэлсэн үгэндээ “Салбар дундын хамтын ажиллагаа чухал. Тэр дундаа Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллагааг улам бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна. Бид одоо гал унтраах байдлаар ажиллах биш. Анхан шатны нэгж бүр  эрсдэлт бүлгийн гэр бүл болон хүүхдийн тоог гаргаж, тэднийг соён гэгээрүүлэх, хамгаалах арга хэмжээг авч ажиллана. Хүүхдийн төлөө ажиллана гэдэг бол сэтгэл зүрхний ажил байдаг. Их олон асуудалд, олон алхам урагш алхаж хамтдаа амжилт олно гэж найдаж байна” гэж хэлсэн юм.

ХНХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас салбарынхаа анхан шатанд иргэдэд хүрч ажилладаг мэргэжилтэн, дарга нараа чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй уг сургалт 2017. 01. 04-06-ны хооронд ОУ-ын Найрамдал цогцолборт үргэлжилнэ.

15909235_1316844125024260_1714546331_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх