“Алтан донор” Д.Эрдэнэчулуун 153 удаа цусаа бэлэглэжээ

2017 оны 01-р сарын 04 өдөр, 19 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
donor

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж ирсэн. Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа. Жил бүрийн 6 дугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог бол манай улсын хувьд анх удаа ийм өдөртэй болж байгаа юм.

Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй 3 донорыг “Хүрэл донор”, 100-гаас дээш өгөлттэй 1 донорыг “ Мөнгөн донор”, 150-иас дээш өгөлттэй 1 донорыг “Алтан донор”-оор тус, тус өргөмжилж алдаршуулав.
“Алтан донор”-оор 153 удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” Д.Эрдэнэчулуун өргөмжлөгдөв. Мөн 10 донор “Бахархал 10, 20” тэмдгийн эзэд болсон бол 60-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 10 донор МУЗН-ийн “Энэрэл алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Шилдэг залуу алтан медаль”- аар тус тус шагнагдлаа. Түүнчлэн МУЗН-ээс Б. Батбаяр, Г. Одончимэг, Б. Мөнгөнтуул нарын доноруудад таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн юм.
Дашрамд дурдахад JCI байгууллагын Монгол дахь салбар ЦССҮТ-тэй 2009 оноос эхлэн 8 дахь жилдээ сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донор хадгалалтыг сайжруулах, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах чиглэлээр хамтран амжилттай ажиллаж ирсэн бөгөөд олон чухал төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ЦССҮТ-тэй 2017 онд 4 чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цусны бэлэг тэмдэг болсон доргоны маскотыг танилцууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Keyla
     (188.143.23.***)
    2017/01/20 09:29

    It's MY choice! NOT 0bamas's to tell me what car to drive, food to eat, school to attend etc.I'm tired of the constant lecturing by him and his wife about what's good for me and my family.I decide that.Lets the free market decide and keep government inrtiveeton  out of it!

    (0) (0)