Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллана

2017 оны 01-р сарын 04 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchim

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж.Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, нийслэлийн Засаг даргындэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

“Улаанбаатар хот бол өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжсөөр байгаа хот.
Үүнийгээ дагаад хотын дэд бүтэц, цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох шаардлага гарч байдаг. Хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичигт тусгаж өгсөн. Дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинээр барих, хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээг өргөтгөн нэмэх, чадлыг нь нэмэгдүүлэх зэрэгт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй байгаа” хэмээн хотын дарга ярилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх