“Сайн аав” МУСК нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ

2017 оны 01-р сарын 04 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sain aav
“Про стар” филмсийн бүтээл Good Dad “Сайн аав” Монголын уран сайхны кино 2017 оны 01 дүгээр  сарын 20-нд нээлтээ хийхээр товлосон байна. Үзэгчдийн дунд маш их хүлээлт үүсгэж буй уг киноны санаачлагч Д. Амаржаргалын хүсэлтээр уг киног таксины жолооч, мундаг аав гэж ард түмэнд танигдаж байсан Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.

(Зураг 1. – Хүзүүний зүүлт МАРКА)

Тус киноны продюсераар “Про стар” филмсийн захирал С. Чулуунтогтох ажилласан юм.

Мөн тэрээр ээлжит уран бүтээлийнхээ талаар дурдахдаа “Манай студийн бүтээж байгаа бас нэг хүлээлт үүсгэсэн бүтээл бол “Шидэт хуудас” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм. Энэ бүтээл маань 70 гаруй хувьтай амжилттай явагдаж байгаа. 2017 оны хавраас олны хүртээл болно” гэв. 2D буюу зурмал “Шидэт хуудас” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч С. Бүжин Good DAD “Сайн аав” уран сайхны киноны зохиолыг бичиж, өөрөө ерөнхий найруулагчаар нь ажиллажээ. Тэгвэл Монголын кино урлагт эмэгтэй найруулагч хуруу дарам цөөн гэдгийг үзэгч олон мэдэх билээ. Эмэгтэй хүний торгон мэдрэмж, нямбай ажиллагаа харагдсан уг кино группт олон чадварлаг уран бүтээлчид хамтран ажилласан байна.


(Зураг 2. Орчин цагийн гарын таван хуруу)

Киноны голд дүрд жүжигчин найруулагч МУСТА С. Баттулга, Ш. Жавхлан, таван хүүхдийн дүрд Т.Даваасүрэн агсны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б. Хачиун, Э. Индра, Б. Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд жүжигчин МУСТА Н. Ялалт, С. Батзориг буюу Ишчү, Т. Энэрэл, нарын олон чадварлаг жүжигчид оролцож, гүйцэтгэлээр “филл” студи ажиллажээ. Ийнхүү Монголын кино урлагт шинэ өнгө нэмсэн сайхан уран бүтээлийн хэсгээс хүргэж байна.




 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх