Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “U Film”-ийн дөрөв дэх бүтээл “Амьдралоги” буюу Амьдралын хичээл романтик, инээдмийн кино нээлтээ хийлээ.
Г.Ундармаа “Бүтэн зургаан сарын турш унтаж, амрахаа мартан хөдөлмөрлөсний үр дүнд маш том ажлын ард гарлаа” хэмээн өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ.
Уг киноны гол дүрд жүжигчин О.Энхтуул,тоглосон бол туслах дүрүүдэд Маск продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон, СТА жүжигчин Г.Ундармаа нар мөн БНСАУ-ын олон ангит кинонд тоглосон чадварлаг, залуу жүжигчин Б.Янжиндулам нар тоглосон байна.
Сонирхуулахад: Б.Янжиндулам нь Солонгосын олон ангит кинонд Монгол охины дүр бүтээсэн бөгөөд уг кино нь ирэх хоёрдугаар сард Солонгост нээлтээ хийх юм байна.
С.Атарцэцэг
Энэ Ундармаа одоо тэгээд яадгийм бол Кино хийхээрээ өөртөө таалагдсан нэгнийгээ хаанаас ч байсан наашаа наашаа гээд л таалагдаагүй байгаа нэгнийгээ хажууд нь байсан ч цаашаа цаашаа гээд л хэдэн жүжигчдийг ялгаж, хольж солиод л кайф аваад бадгиймуудаа. Ухаандаа Ундармаад таалагдчихвал л жүжигчин, таалагдахгүй бол жүжигчин биш гэсэн сертификаттай юм бна гэж ойлголоо