Рекламыг нь үзэх төдийд л сэтгэлийнх нь нэгээхэн хэсгийг хөндөж чадсан Монголын шинэ кино нээлтээ хийгээд удаагүй билээ. Энэ бол найруулагч Б.Чингүүний бүтээл “Аз жаргал” уран сайхны кино юм.
Уг кино Сэлэнгийн кино театраар гарч байгаа бөгөөд “Кино эхэлсэн цагаас уйлж, дуусан дуустал уйллаа. Баясал догдлол, гуниг харууслийг нэг дор төрүүлж сэтгэл зүрхийг тань маш хүчтэйгээр эзэмдэж, ухаарал хайрлах бүтээл болсон байна” гэж Сэлэнгэчүүд догдлон ярьж байна.
С.Атарцэцэг