Зарим иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчино

2017 оны 01-р сарын 02 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
adb8eaf259393012original

2017 оны нэг сарын нэгнээс эхлэн Нийслэл болон аймгийн нийтийн тээврээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн үнэ төлбөргүй зорчих эрхтэй боллоо. Өмнө нь зөвхөн Нийслэл хотод уг журам хэрэгждэг байсан бол өнгөрсөн онд өөрчлөлт орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн “Хүүхэд” нийтийн тээврээр зорчихдоо төлдөг  байсан төлбөрийг  чөлөөлж 0-16 насны хүүхэд бүр Нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих эрхтэй болж байгаа юм. Урьд нь Оюутан үнэгүй зорчиж байхад 10 настай бяцхан хүүхэд 200 төгрөг тбөлдөг байсан билээ. Харин энэ удаад зөв шийдвэр гаргаж хүүхдийг үнэ төлбөргүй зорчуулдаг боллоо гэж олон эцэг эх баярлаж сууна. Учир нь хичээлдээ нийтийн тээврээр зорчиж явдаг хэдэн зуун мянган хүүхэд байгаа юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.212.11.***)
    2017/01/02 17:50

    ЗӨВ ШҮҮ

    (0) (0)