Хямдрал нэрээр үйлчлүүлэгчдээ хулхидахаа болиоч ээ “Номин”-ынхоон!

2017 оны 01-р сарын 02 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Nomin

“Бараанууд 50-80 хувиар хямдарлаа”, “хаа ч байхгүй хямдрал”, “зад хямдрал үргэлжилсээр” гэх мэт сүржин сурталчилгаануудад иргэд хууртсаар л..

Саяхан Номин их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгч “Гурван долоо хоногийн өмнө Номингийн тоглоомны тэнгэрт хадсан өндөр үнийг гайхан пост оруулж байсан даа.

Тэр үед энэ цасан ширхэг 3999 төгрөг гэсэн үнэ хадсан байлаа. Өнөөдөр орсон чинь 6999 төгрөг гэж бичээд улаанаар чагталчиж. Тэгээд дор нь нөгөө хуучин үнээ тавьчиж. Үнэ нь 50-70 хувь хямдарчаад байгаа юм гэнээ. Жинхэнэ хошин шог (өнөөдрийн болоод 3 долоо хоногийн өмнө авсан 2 зураг) хэмээн фэйсбүүк  хуудсандаа зурагтай нь постолжээ.

Бидний сонгож авсан жишээ л энэ болохоос зөвхөн Номин гэлтгүй бусад сүлжээ дэлгүүрүүд баяр далимдуулан бараа, бүтээгдэхүүнийн үнээ огцом нэмсэн талаар иргэд санал шүүмжлэлээ хэлсээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл, манай улсад баярын сарууд эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ бараг л үнэгүй өгч байна, зад хямдрууллаа гэсэн рекламыг худалдаа эрхлэгч байгууллагууд цацаж эхэлдэг ч хэрэг дээрээ хямдарсан зүйл байдаггүй.

Хямдарсан бараа нь бодит байдал дээр хугацаа нь дөхсөн, сонголтгүй, хуучирсан, эсвэл үнийг нь өсгөөд тавьчихсан бараагаа хуучин үнэнд нь буулгаснаа зад хямдрал гэж тайлбарладаг.

Ингэж  хямдрал нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч байгаа бизнес эрхлэгчдийг хянах хууль байдаг ч иргэд гомдол гаргадаггүй учраас тэдэнд шалгалт хийх эрх нь төрийн байгууллагад байдаггүй. Тэгэхээр иргэд ч өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалахаа мэддэг, бизнесийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ хуурдаггүй, хүндэтгэдэг, ёстой байх шаардлагатай талаар холбогдох албаны хүн учирлаж байна.

Г.Сар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх