Хүүхдийхээ зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлвэл торгоно

2017 оны 01-р сарын 02 өдөр, 14 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1-37

Хуучны хүмүүс  хүүхдээ олон хүнд харуулж, гадны хүнд магтдаггүй, гадны хүн магтах юм бол илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байсан бөгөөд улаан цагаан, хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлдэг заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг байсан.

Харин онлайн сүлжээ идэвхитэй байгаа орчин үед бид  дуртай үедээ хүүхдийнхээ зургийг олон нийтэд харуулж, тавьдаг болсон.

Тэгвэл Францын хууль тогтоогчид: Тав хүртэлх насны хүүхдийнхээ зургийг олон нийтийн сүлжээнд байршуулбал эцэг, эхэд нь торгууль ноогдуулахаар болжээ. Ийнхүү тэдний зургийг цахим сүлжээнд тавих нь хүүхдүүдийн өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хувийн нууцад нь халдаж байгаа явдал хэмээн үзжээ.

Тус улсын Хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд зааснаар үүнийг зөрчсөн эцэг эхэд 45 мянган еврогийн торгууль хүлээлгэхээр өнгөрсөн оны төгсгөлд баталсан аж. Харин энэхүү торгуулийг төлөхөөс татгалзвал нэг жил хорих ялаар шийтгэх юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх