Зарим торгуулийн хэмжээ өсчээ

2017 оны 01-р сарын 02 өдөр, 13 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bus0409

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  25%-иар нэмэгдүүлж 240 мянган төгрөг болсон. Өчигдөрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн энэхүү шиидвэртэй холбогдуулан зарим нэг торгуулийн хэмжээ өсчээ.

Тухалбал: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглээгүй тохиолдолд 9600 төгрөгөөр торгодог байсан бол шинэ хуулиар 12 мянган төгрөг болж өөрчлөгджээ.

Мөн уг хуулийн 41-дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдолд 24 мянган төгрөгөөр торгохоор болсон тухай замын цагдаагийн албанаас мэдэгдлээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх