Засгийн газраас хамтын тэтгэврийн хуулийн оронд “Насны хишиг” тэтгэмжийг олгохоор болж, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуульд өөрчлөлт орсноор 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор болсон.
Энэ онд “Насны хишиг”-ийг 122 мянган ахмад настан авах бөгөөд улсын төсөвт 20.5 тэрбум төгрөгийг суулгаж өгчээ.
С.Атарцэцэг