Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс өнгөрсөн долдугаар сард Т, Г, Б, С нар бүлэглэн бусдад хар тамхи болон мансууруулах төрлийн бодис болох Мөсийг зарж борлуулах зорилготой явж байхад нь илрүүлсэн билээ.
Улмаар тэдэнд ЭХ-ийн 192-192,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад дээрх гэмт этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон бол Г нь хар тамхины хэргээр өмнө нь ял эдэлж байсан нэгэн ажээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр тэдний хамсаатан болох П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг их хэмжээгээр түүж бусдад борлуулах зорилготой авч яваад цагдаагийнханд баригдсан байна. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор гурван хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.