“АЛТАЙН ХАРГИА” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЛАА

2016 оны 08-р сарын 19 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Иргэдээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-02/50 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороо “Алтайн Харгиа” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль болон холбогдох дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг Байгаль орчны хяналт, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар шалгалаа.IMG_1385 IMG_1388 IMG_1398(1)

Шалгалтаар тус ХХК нь арьс шир боловсруулснаас гарсан хаягдлаа их хэмжээгээр овоолон гудамж болон өөрийн хашаанд ил задгай хаяж, орчныг бохирдуулсан зөрчил илэрсэн нь Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн  9.2.8 дахь /хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;/ заалтыг зөрчиж байгаа тул 576.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, өөрийн үүсгэж, ил задгай хаясан хог хаягдлуудыг зориулалтын цэгт зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн хаяж, талбайг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх талаар улсын байцаагчийн 02-04-246/117 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн боловч албан шаардлагаар өгсөн үүргийг биелүүлээгүй, гүйцэтгэлийг заасан хугацаанд ирүүлээгүй тул “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцож 768.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаа.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх