“Рио-2016” олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан Доржсүрэнгийн Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ. Д.Сумъяа бол олимпийн наадмаас медаль авсан анхны эмэгтэй жүдоч юм. Олимпийн медальтныг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авсан байна.
Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа эх орондоо ирлээ
2016 оны 08-р сарын 19 өдөр, 10 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )