Жүжигчин, дуучин Женнифер Лопез Колумбын хар тамхины хатан хаан гэгддэг Гризельда Бланкогийн тухай киноны гол дүрийг бүтээхээр болжээ. АНУ-д хар тамхи нийлүүлэгч Гризеьдо Бланкогийн амьдралыг харуулсан уран сайхны киног “HBO” телевиз найруулах аж. Энэ тухай Женнифер Лопез нэгэн ярилцлагадаа “Пабло Эскобарын эмэгтэй хувилбар”- ын намтрыг эртнээс сонирхож байсан.
Гризельда Бланко нь хамгийн хэрцгий, нөлөө бүхий хар тамхины хатан хаан гэдгээрээ түүхэнд үлдсэн нэгэн. Түүний дүрийг бүтээнэ гэдэг гайхалтай ч ур чадвар шаардах нь дамжиггүй. Ямартай ч түүхэн дүр, бас ч үгүй эмэгтэй хүнээс гарахааргүй авиртай Гризельда Бланког дахин төрүүлнэ гэж надад итгэл хүлээлгэсэн кино багийнхандаа баярлалаа” хэмээсэн байна. Уг киноны зураг авалт 2018 онд эхлэхээр болжээ.