Уран зохиол
2018 оны 06-р сарын 22 өдөр, 14:49
Цайлган сэтгэлтэй Монголчууд маань хүний нутагт гарч ажил хийгээд хичнээн ч жилийг үдэв дээ, бусдад муу юм хийхгүй гэж ариун цагаан хөдөлмөрөөрөө гүрийж авсан хэдэн төгрөгөө ар гэрлүүгээ гуйвуулахдаа хамгийн баяртай байдаг тэдний хувьд цагаан сар болохоор ижий ааваа санан гэгэлзэж, гэртээ нэг харьчи...
2018 оны 06-р сарын 21 өдөр, 17:26
Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна. Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэ...
Тасдаж үл болох сарнай /өгүүллэг/
2018 оны 06-р сарын 19 өдөр, 13:01
Би чамаас нэг юм асууя гэж Халиунаа хэлээд хэсэг зуур түгдэрлээ.
-За тэг л дээ. Юу тэр вэ гээд би сониучирхан түүнийг ширтлээ. Би чамайг эхнэртээ хайртай гэдгийг чинь мэднэ л дээ гээд Халиунаа мөн л түгдэрэн үгээ таслан уруулаа хазлаад чимээгүй болчихов. Тиймээ, Би эхнэр хүүхэддээ юунаас ч илүү хай...
2018 оны 06-р сарын 18 өдөр, 18:03
Хөөрхий муу нөхөр минь "төрхөмдөө" буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд намайг хяла...
Ломбарданд тавьсан зүрх /өгүүллэг/
2018 оны 06-р сарын 17 өдөр, 19:58
Эхнэртээ хаягдсанаас хойш хоёр жил Төмөрт нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Бодохоос уур нь шатаж өөртөө хандтай байдаг бүх хүүхнийг эргүүлж явсаар цаг хугацаа ийм хурдан өнгөрснийг тэр анзаараагүй байж.
“Очиж, очиж канад эртэй суугаад явахдаа яахав дээ. Гомдоож, зовоож байсан удаа надад бишгүй л бий. Гэ...
Хадан бороо ба аймшигт амьсгаа /Өгүүллэг/
2018 оны 06-р сарын 15 өдөр, 12:50
Төрийн соёрхолт, МУСГЗ Цэндийн Доржготовын "Хадан бороо ба аймшигт амьсгаа" өгүүллэгийг уншигч танд хүргэж байна.
Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл оготоргуйг хаяа хатавчгүй бин битүүлж авмагц унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр. Өдөрхөн хурц нарны ...
2018 оны 06-р сарын 14 өдөр, 18:11
Галт тэрэгний зөөлөн явдалд бүүвэйлэгдэх мэт зүүрмэглэн хэвтэж байтал орны минь хөлд хэн нэгэн ирээд суух шиг болоход өндийн харвал нэг л харсан царай сайн байна уу? та гээд инээмсэглэв. Хаана харсан хүн билээ гэж бодсоор орноосоо босоод гар барих зуураа түүнийг сая л нэг таних шиг боллоо. Хоёр хоно...
2018 оны 06-р сарын 11 өдөр, 17:05
Миний муу аав намайг явчихаар ганцаараа яанаа. Талд ургасан өнчин хайлаас шиг эр ганц аавд минь наашаа гэх хамаатан саданч үгүй хэцүү юм даа. Ядаж нутаг усандаа байсан бол аштай юу. Хөхөөч амлаагүй өнчирч үлдсэн улаан нялзрай амьтаныг өсгөнө гээд авдаг мөн бөх зүрхтэй хүн шүү аав минь.
Юмны учир ой...
2018 оны 06-р сарын 04 өдөр, 15:37
Хэлье гээд зориглотол, үгс
Нүдний чинь харцнаас цочоод
Хоолойд эргээд торчихлоо
Хүний алаг нүдээн…
Хорсож бачимдсан сэтгэлээ барьж ядан цухалдах бүсгүйн хөдөлгөөнийг залуу нүд салгалгүй харж сууна. Түүнийг дотроо юу бодож суугааг таахад даанч бэрхтэй. Үнэндээ хайртай залуу нь “Таван жилийн өмнө ...
Самар эмгэн /Сургамжит өгүүллэг/
2018 оны 05-р сарын 28 өдөр, 19:35
Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, бөгтгөр нуруутай, хавирган сар шиг ясархаг биетэй гэнэ. Түүнийг харсан хүмүүс ховор ч хааяа үүр гэгээрэх үед үзсэн хүмүүс түүнийг эртэч эмгэн гэж хэлэлцэж тэр өдрийг азтай явах нь гэж самрын яс хугалдаг заншилтай болжээ. Тийм ч...