Энэ сарын 24-ний байдлаар арилжааны банкууд 2005 иргэний 82.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Үүнээс 461 иргэний 5 хувийн хүүтэй 21.8 тэрбум төгрөгийн, 1217 иргэний 8 хувийн хүүтэй 62.1 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн энэ хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.